Худалдан авалтын

Хамтран ажиллая — Хангууд Групп

Бид бараа, ажил, үйлчилгээг ил тод байдал, шударга өрсөлдөөн, үр ашигтай байх зарчмаар худалдан авч, мэргэжлийн, найдвартай, хариуцлагатай нийлүүлэгчидтэй урт хугацааны түншлэл тогтоохыг зорьдог.

Түншлэл

Хамтын ажиллагааны боломжит хэлбэрүүд

01

Урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ

02

Үйлдвэрлэгчийн албан ёсны дилер, дистрибьютертэй түншлэх

03

Төсөлд зориулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэх

04

Барилга угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний гүйцэтгэгчээр ажиллах

05

Агуулах, хүргэлт, логистик, түрээс, техникийн дэмжлэгийн цогц үйлчилгээ

06

Шинэ бүтээгдэхүүн, технологийг туршилтаар нийлүүлэх

Худалдан авалтын бодлого

Худалдан авалтын бодлого

01

Худалдан авалтын үндсэн бодлого

Бид холбогдох хууль тогтоомж болон Хангууд ХХК-ийн бодлого, журам, стандартыг мөрдөнө.

Боломжит шинэ нийлүүлэгчдийг тогтмол татан оролцуулж, өрсөлдөөнийг дэмжинэ.

Нийлүүлэгчдэд тэгш, шударга боломж олгож, нээлттэй, ил тод шалгаруулалт явуулна.

Нийлүүлэгчидтэй итгэлцэлд суурилсан, урт хугацааны, харилцан ашигтай түншлэл бий болгоно.

Худалдан авалтын шийдвэрт чанар, үнэ, эрсдэл, хугацаа болон нийт үнэ цэнийг тэнцвэржүүлэн харгалзана.

Худалдан авалтын үйл ажиллагааг баримтжуулж, хяналт, хариуцлагыг хангана.

Хангууд Группын Ногоон философийн дагуу боломжтой бүх тохиолдолд байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) шалгуурыг харгалзан үзнэ.

02

Нийлүүлэгч сонгох бодлого

Үнэ, хөнгөлөлт, татвар, тээвэр, логистикийг багтаасан нийт зардал.

Техникийн шаардлага, стандарт, чанарт нийцсэн байдал.

Төлбөрийн нөхцөл, баталгаат хугацаа, нийлүүлэх хугацаа.

Нийлүүлэгчийн мэргэжлийн, санхүүгийн болон нийлүүлэлтийн чадавх.

Ижил төстэй ажлын туршлага, тодорхойлолт, борлуулалтын дараах үйлчилгээ.

Шаардлагатай бол угсралт, засвар үйлчилгээ, сэлбэгийн нөөц болон эзэмших нийт зардал.

03

Шударга өрсөлдөөн ба тэгш оролцоо

Шалгаруулалтын шаардлага, шалгуурыг бүх оролцогчид адил тэгш хэрэглэнэ.

Аль ч нийлүүлэгчид үндэслэлгүй давуу байдал олгохгүй.

Ашиг сонирхлын зөрчил, зүй бус нөлөөлөл, нууц мэдээллийг буруу ашиглахыг үл тэвчинэ.

04

ESG ба хариуцлагатай худалдан авалт

Бид хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Хүүхдийн болон албадан хөдөлмөрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахыг зорьж, хог хаягдлыг багасгах, эрчим хүч, материалын үр ашигт анхаарна.

Авлига, хээл хахууль, залилан болон шударга бус бизнесийн үйлдлийг үл тэвчинэ.

Худалдан авах аргууд

Худалдан авалтын аргууд

Худалдан авалтын төрөл, үнийн дүн, эрсдэл, техникийн нарийн төвөгтэй байдлаас хамааран дотоод журмын дагуу тохирох аргыг сонгоно.

АргаХэзээ хэрэглэхДэлгэрэнгүй
01Үнийн санал авахСтандарт бараа, үйлчилгээ; техникийн шаардлага тодорхой; зах зээлд хэд хэдэн боломжит нийлүүлэгч бийИжил шаардлага, нөхцөлөөр хэд хэдэн нийлүүлэгчээс үнийн санал авч, нийт зардал, чанар, хугацаа, нөхцөлийг харьцуулна.
02Нээлттэй тендерӨргөн өрсөлдөөн шаардсан томоохон худалдан авалтТендерийн урилгыг олон нийтэд зарлаж, шаардлага хангасан бүх оролцогчид тогтоосон хугацаанд ижил боломж олгоно.
03Хязгаарлагдмал тендерУрьдчилан шалгарсан, тусгай мэргэшлийн нийлүүлэгч шаардсан худалдан авалтТехникийн болон туршлагын шаардлага хангасан сонгогдсон нийлүүлэгчдэд урилга илгээнэ.
04Шууд худалдан авалтДотоод журмаар зөвшөөрөгдсөн яаралтай буюу онцгой нөхцөл, эсвэл ганц эх үүсвэртэй нийлүүлэлтШалтгаан, үндэслэл, зөвшөөрлийг баримтжуулж, эрх бүхий түвшинд баталгаажуулна.
Нээлттэй тендер

Тендер ба үнийн санал

Фасадны шилэн хийц нийлүүлэх, угсрах ажилХангууд Пропертис ХХК
НээлттэйХаагдах 2026.11.03
Өргөдөл гаргах
Оффисын мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, програм хангамжийн лиценз, 2027Хангууд Групп
ХаагдсанХаагдсан 2026.10.30
Өргөдөл гаргах
Орон сууцны блокуудад бэлэн бетон нийлүүлэхSICA
ХаагдсанХаагдсан 2026.10.27
Өргөдөл гаргах
Цамхагт кран түрээслэх, 12 сарСмарт Грийн Девелопмент
ХаагдсанХаагдсан 2026.10.23
Өргөдөл гаргах
Хог хаягдал зайлуулах, дахин боловсруулах үйлчилгээХангууд Групп
ХаагдсанХаагдсан 2026.09.18
Өргөдөл гаргах
Нийлүүлэгчийн бүртгэл

Бүртгэлийн үйл явц

Хангууд Групп чанартай бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх чадвартай, мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй шинэ нийлүүлэгчидтэй хамтран ажиллахад нээлттэй. Бүртгүүлсэн нь гэрээ байгуулна гэсэн баталгаа биш бөгөөд бүртгэлтэй нийлүүлэгчид худалдан авалт бүрийн шаардлага, шалгуурын дагуу шалгаруулалтад оролцоно.

  1. 01

    Хүсэлт илгээх

  2. 02

    Мэдээлэл хянах

  3. 03

    Ангилах

  4. 04

    Шаардлагатай бол тодруулах

  5. 05

    Холбогдох үнийн санал (RFQ) эсвэл тендерт урилга авах боломж

Түгээмэл асуулт • Санал, гомдол • Ёс зүй

Түгээмэл асуултууд

Нийлүүлэгчдийн хамгийн их асуудаг асуултад нэг дор хариулж, ил тод харилцааны сувгийг бий болгож байна.

01

Нийлүүлэгчээр бүртгүүлбэл шууд гэрээ байгуулах уу?

Үгүй. Бүртгүүлснээр та манай боломжит нийлүүлэгчдийн мэдээллийн санд орно. Худалдан авалт бүрийн шалгаруулалт тухайн худалдан авалтын шаардлага, шалгуурын дагуу явагдана.

02

Худалдан авалтын зар хаана нийтлэгддэг вэ?

Хангууд Группын вэбсайтын «Идэвхтэй худалдан авалт» хэсэгт нийтлэгдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд бүртгэлтэй нийлүүлэгчдэд имэйл болон бусад албан ёсны сувгаар илгээнэ.

03

Хамгийн бага үнийг л харж шалгаруулдаг уу?

Үгүй. Чанар, техникийн нийцэл, нийт зардал, хугацаа, төлбөрийн нөхцөл, туршлага, баталгаат хугацаа, үйлчилгээ болон нийлүүлэгчийн чадавхыг цогцоор нь үнэлнэ.

04

Тодруулга хэрхэн авах вэ?

Худалдан авалтын зард заасан холбоо барих сувгаар эсвэл procurement@khanguud.mn хаягаар албан ёсны хүсэлт илгээнэ үү.

05

Ёс зүйн зөрчил, ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн мэдэгдэх вэ?

Худалдан авах ажиллагааны албанд албан ёсны сувгаар мэдэгдэж болно. Ирсэн мэдээллийг холбогдох журам, нууцлалын шаардлагын дагуу хянаж, шийдвэрлэнэ.

06

Гадаадын нийлүүлэгч бүртгүүлж болох уу?

Тийм. Гадаадын нийлүүлэгч экспортын эрх, гарал үүслийн улс, техникийн баримт бичиг, гэрчилгээ, нийлүүлэлтийн нөхцөл зэрэг холбогдох мэдээллээ ирүүлнэ.

Холбоо барих

Худалдан авалтын алба

Гар утас
+976 9950-7770
Хаяг
Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж.Самбуугийн гудамж, Блюмон төв, 7 давхар
Түншлэлийн төрөл
Хувийн мэдээлэл

Нууцлалын бодлого

1. Ерөнхий мэдээлэл

1.1 Энэхүү Нууцлалын бодлого нь ХАНГУУД ХХК-ийн албан ёсны вэбсайтыг ашиглагчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой үндсэн зарчим, нөхцөлийг тодорхойлно.

1.2 Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг хүндэтгэж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажиллана.

2. Бид ямар мэдээлэл цуглуулах вэ?

2.1 Вэбсайтаар дамжуулан үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор дараах мэдээллийг цуглуулж болно. Үүнд:

  • овог, нэр;
  • утасны дугаар;
  • цахим шуудангийн хаяг;
  • орон сууц, үл хөдлөх хөрөнгийн төсөлтэй холбоотой хүсэлт, санал, асуулга болон хэрэглэгчийн сайн дурын үндсэн дээр ирүүлсэн бусад мэдээлэл.

3. Мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ?

3.1 Бид таны хувийн мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:

  • таны хүсэлтэд хариу өгөх;
  • орон сууц, хотхон болон бусад төслийн талаар мэдээлэл хүргэх;
  • борлуулалтын зөвлөгөө өгөх, эргэн холбогдох;
  • вэбсайтын үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах;
  • хэрэглэгчтэй холбоо тогтоох, үйлчилгээний чанарыг сайжруулах;
  • хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр боловсруулах.

4. Мэдээллийн нууцлал

4.1 Бид таны хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй, худалдахгүй эсвэл энэхүү Бодлогод заасан зорилгоос өөрөөр ашиглуулахгүй.

4.2 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн энэхүү Бодлогод заасан зорилгоор ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангах зохистой хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

5. Хэрэглэгчийн эрх

5.1 Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотой мэдээлэл авах, шаардлагатай тохиолдолд засварлуулах, шинэчлүүлэх болон холбогдох хууль тогтоомжид заасан бусад эрхээ хэрэгжүүлэх эрхтэй.

6. Холбоо барих

6.1 Энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал, хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

Компани: ХАНГУУД ХХК

Утас: +976 7004-6009

И-мэйл: info@khanguud.mn

7. Cookies ашиглах

7.1 Манай вэбсайт нь хэрэглэгчийн ашиглалтын туршлагыг сайжруулах, вэбсайтын хэвийн ажиллагааг хангах, хандалтын статистик мэдээлэл цуглуулах зорилгоор Cookies болон түүнтэй адилтгах технологийг ашиглаж болно.

7.2 Хэрэглэгч өөрийн интернэт хөтчийн тохиргоогоор Cookies-ийн хэрэглээг хязгаарлах, устгах боломжтой бөгөөд энэ нь вебсайтын зарим үйлчилгээний хэвийн ажиллагаанд нөлөөлж болзошгүй.

8. Бодлогод өөрчлөлт оруулах

8.1 Компани нь хууль тогтоомжийн өөрчлөлт, үйл ажиллагааны хэрэгцээ болон вебсайтын үйлчилгээний шинэчлэлтэй холбоотойгоор энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

8.2 Энэхүү Нууцлалын бодлогод оруулсан өөрчлөлтийг Компанийн албан ёсны вэбсайтад нийтэлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөнө.

Зөвшөөрөхийн тулд төгсгөл хүртэл гүйлгэнэ үү