SGD-88 орон сууц нь БЗД, 14-р хороо, хотын худалдаа үйлчилгээний төв цэг Нарантуул захын ард байрлалтай бөгөөд А болон Б блокоос бүрдсэн үйлчилгээ, орон сууц хосолсон нийт 88 айлын орон сууц.
Тус орон сууц нь автомашины гадна болон дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, үйлчилгээний талбай, ногоон байгууламжийг төлөвлөсөн.
Дизайны ерөнхий шийдлээр энгийн буюу минималист амьдралын хэв маяг, зан төлөвийг харуулахыг хүссэн ба зай бага эзлэх авсаархан, олон үйлдэлт тавилгуудыг санал болгож буй нь интерьерийн онцлох шийдэл юм. Зай талбайг цэлгэр харагдуулах үүднээс том хээ угалз, хүнд өнгөнөөс татгалзаж, илүү гэгээлэг, дулаан өнгийг сонгосон. Өнгө нь хүний сэтгэл санаа, эрүүл мэндэд төдийгүй амьдралын зөв хэв маягийг тодорхойлдог хүчин зүйлсэд нөлөөлдөг чухал элемент юм.
А блок - Орон сууцны А блок нь нийт 5 давхар ба 1 болон 2 давхартаа үйлчилгээний хэсэгтэй. 3-5 давхартаа 45-54м.кв хэмжээтэй давхартаа таван айл бүхий нийт 15 айлын орон сууцтай.
B блок - Орон сууцны Б блок нь 9 давхар бөгөөд 42-61.05м.кв хэмжээтэй 2-3 өрөө орон сууцны сонголттой. Ашигтай зай талбайг шингээж зөв зохион байгуулалт хийсэн давхартаа 8 айл бүхий нийт 73 айлын орон сууц юм.
Эс Ай Си Эй ХХК-ийн дэргэдэх судалгааны чиглэлийн сургалт явуулдаг сургалтын төв юм.
Завхан аймгийн Тэлмэн сумын Хүрэн талын услалтын системийн засвар шинэчлэлтийн ажил
Манай багтай холбогдож дэлгэрэнгүй ярилцаарай.
2025 © Хангууд групп. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.
* Вэбсайтад ашиглагдсан байгалийн зургууд нь оюуны өмчийн зөвшөөрөлтэй болно.
- Нацагдорж Санж