Смарт грийн девелопмент 180 хотхон нь хотын төвийн “B” бүсэд байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй материал тоноглолуудаар архитектур дизайны шилдэг шийдлийг шингээн бүтээсэн 180 айлын орон сууцны төсөл юм.
Уг төсөл нь айл өрх, гэр бүлийн бүхий л хэрэгцээг хангахын дээр ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины гадна, дотор зогсоол болон оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх “Green Zone” буюу ногоон бүсийг төлөвлөж өгснөөрөө онцлог юм. Хотхоны 1 давхарт байрлах оршин суугчдад зориулсан чөлөөт цагаа гэр бүлийн хамтаар эрүүл, аюулгүй орчинд өнгөрүүлэх хүчил төрөгчийн өрөө бүхий ногоон бүсийг төлөвлөсөн. Оршин суугчдын хувьд цаг заваа хэмнэн, жилийн аль ч улиралд Green zone буюу хүчил төрөгчийн өрөөг ашиглах боломжтой. Энэхүү хүчил төрөгчийн өрөөний цонх нь НАНО шүүлтүүртэй, агаат агуулагдах нарийн тоосонцорыг 99,99% шүүх HEPA шүүлтүүр бүхий бие даас ан агаар сэлгэлтийн төхөөрөмжтэй.
Төслийн нийт газрын 30 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд үүнд зүлэгжүүлэлт, мод бутнаас гадна хүүхдийн аюулгүй орчинд тоглож наадах, хөгшид буурлуудын тухтай нарлаж амрах орон зайг хослуулан төлөвлөсөн болно.
Дизайны ерөнхий шийдлээр энгийн буюу минималист амьдралын хэв маяг, зан төлөвийг харуулахыг хүссэн ба зай бага эзлэх авсаархан, олон үйлдэлт тавилгуудыг санал болгож буй нь интерьерийн онцлох шийдэл юм. Зай талбайг цэлгэр харагдуулах үүднээс том хээ угалз, хүнд өнгөнөөс татгалзаж, илүү гэгээлэг, дулаан өнгийг сонгосон. Өнгө нь хүний сэтгэл санаа, эрүүл мэндэд төдийгүй амьдралын зөв хэв маягийг тодорхойлдог хүчин зүйлсэд нөлөөлдөг чухал элемент юм.
Эс Ай Си Эй ХХК-ийн дэргэдэх судалгааны чиглэлийн сургалт явуулдаг сургалтын төв юм.
Завхан аймгийн Тэлмэн сумын Хүрэн талын услалтын системийн засвар шинэчлэлтийн ажил
Манай багтай холбогдож дэлгэрэнгүй ярилцаарай.
2025 © Хангууд групп. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.
* Вэбсайтад ашиглагдсан байгалийн зургууд нь оюуны өмчийн зөвшөөрөлтэй болно.
- Нацагдорж Санж