“Агротрейд Импекс" ХХК нь ХААК ТӨХХК-тай урт хугацааны түншлэлийг бий болгон хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго
Тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд ХААК ТӨХХК-ийн орон нутаг дахь салбаруудаар дамжуулан дээрх аж ахуйн нэгжүүдээс санал болгож буй Ургамал хамгааллын бодис, бордооноос сонголтоо хийж хямд үнэ, санхүүгийн тааламжтай нөхцөлөөр худалдан авах боломж бүрдэхийн зэрэгцээ тухайн төрлийн бүтээгдэхүүний төрийн худалдан авалтыг хязгаарласнаар зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудыг дэмжихэд хамтран ажиллах юм.